Үйлчилгээний нөхцөл
Шинэчилсэн: 2026-11-11
1. PlayHub гэж юу вэ
PlayHub бол Tenox-ын хөгжүүлсэн, найз нөхөд, гэр бүл, хамт олноороо нэг линкээр нэгдэж тоглох вэб тоглоомын платформ. Бүртгэлгүйгээр, зочноор тоглож болно.
2. Тоглогчийн дүрэм
Бусдыг доромжлох, дарамтлах, үзэн ядалт, ялгаварлал түгээх, садар самуун болон хууль бус агуулга нийтлэхийг хориглоно.
Бусдын хувийн мэдээлэл (утас, хаяг, зураг)-ийг чатаар тараахыг хориглоно.
Тоглоом доторх худал хэлэх, блөфф хийх нь тоглоомын нэг хэсэг. Харин бодит амьдрал дээрх луйвар, заналхийлэл хориотой.
3. Модераци
Өрөөний хост зүй бус тоглогчийг чатаас хааж, өрөөнөөс хасах эрхтэй. Тоглогч бүр зүй бус үйлдлийг "Мэдээлэх" товчоор мэдэгдэж болно.
Мэдээллийг PlayHub-ын модератор шалгаж, мессеж нуух, тоглогчийн эрхийг түр эсвэл бүр мөсөн хаах шийдвэр гаргаж болно.
4. Нас
13-аас доош насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчийн хяналттайгаар тоглоно. Зарим тоглоомд санал болгох насыг тоглоомын хуудсанд тэмдэглэсэн.
5. Үйлчилгээний өөрчлөлт
PlayHub шинэ тоглоом нэмэх, одоо байгаа тоглоомыг өөрчлөх, түр зогсоох эрхтэй. Энэ нөхцөл өөрчлөгдвөл энэ хуудсанд шинэчилж мэдэгдэнэ.
Асуулт, хүсэлт: Tenox-ын албан ёсны сувгаар холбогдоно уу.